2010-11-30
М.Билэгсайхан Ээж уул

М.Билэгсайхан 

Ээж уул


Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул 
Хөл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бөөл бөөл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг өхөөрдөхөд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул 
Эцгийн минь өврийг дулаацуулсан халуун уул
Өөрийг таслан олон ургасан бvл уул
Өвөр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул 
Сав ертөнцийн жамаар атийж л яваа бөгтөр уул
Саваагvй vрээ өөлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул 
Нэр, дvрс, vрс нь vлдэх мөнх уул
Сvvдрээс хvртэл намайгаа хармалсан сvv уул
Сvнс нь хvртэл vрээ хайрладаг аврал уул
Тооноор сарны туяа над дээр тусахад
Зvvдлэнэ гэж эмээхдээ
Толгой дээр ааваар минь vнэг зvvлгэсэн өршөөл уул 
Томоо болоод холоо явахад хацрыг минь vнсэхдээ
Тосож уулзана гээд нэгийг нь vлдээсэн билэг уул
Yзэсгэлэн гоогоо vлдээж чадсан зоргоороо уул
Yрийнхээ төлөө vхэж чадах зоригтой уул
Хvслийн цагаан шувуухайг амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хvvгээ өөрөө ургуулж мөнхөрдөг Хүн уул

Эжий мину 
Бичсэн: bon_bon | цаг: 15:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


Сайхаан
Бичсэн: Зочин цаг: 07:06, 2024-05-13 | Холбоос | |


Маш гое байна
Бичсэн: Зочин цаг: 10:33, 2023-03-06 | Холбоос | |


Wow
Gy shulg bn
Бичсэн: Ану (зочин) цаг: 18:26, 2021-09-12 | Холбоос | |


MP3-р байдаг болов уу
Бичсэн: Зочин цаг: 02:45, 2015-07-26 | Холбоос | |


монголоороо омогштол сонслоо.
Бичсэн: Зочин цаг: 22:20, 2013-02-13 | Холбоос | |


Namaig sonsooch Bon Bonoo
Nadad chinii zowolgoo xeregtei baina.
Бичсэн: Зочин цаг: 01:54, 2011-02-01 | Холбоос | |


гэрээсээ хол тэгээл гэрээ санаа л ...... уйлах
Бичсэн: bon_bon цаг: 16:35, 2010-12-06 | Холбоос | |


чи хаана байгаа юм. яасийн???
Бичсэн: upshot цаг: 14:19, 2010-12-02 | Холбоос | |


бон-бон
Санжийн өөөөөөө хэхэ
Бичсэн: bon_bon цаг: 14:14, 2010-12-02 | Холбоос | |


гэрээ санаад байгаму эргэлзэх
Бичсэн: Азжаргал цаг: 14:02, 2010-12-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax