Тэнгэр титмэлсэн цаст оригол ширтэн сүр жавхлан өвөлсөн Алтайн хүү
Тэлмэн зэрэглээнд хууртан бодлогширж уран сэтгэмж өвөлсөн говийн хүү
Тэмээн жингийн цуваа дагж өлчиржсөн наран туяалан жаргах зүгийн хүү
Тэвчээр хадсан дулаан шаргал элсэн дээр тоглож өссөн Засагт ханы хөх Монгол
Бурхан буудай уулаа суслэн ирээдүйгээ даатаган хийморь нэмдэг
Бэлийх нь өнгөт цэцгэн цомирлогоос хайр өврөлж зүрхээ мэдэрдэг
Бүүвэйн дууны эгшиг ботгон нүдэн нулимас мэдэрж уяархуй өврөлдөг
Бууж мордсон түмэн эргэж сангалздаг зүрхэн шивнээ Говь Алтайн хүү
Говийн баавгай мазалайгаа ажиглан гэгээн хайрын мөн чанарт суралцсан
Гоёмсог баян бүрд элсэн дунд сүндрэлсэнийг бахдан үзэмж мэдэрсэн
Гаслан халуун элсэн дунд ус чандмань эрднэ гэж эх орны эд бүрийг хайралхуй өвөртөлсөн
Гэгэлзэх сэтгэлийн гэгээн бодрол гэнхэн насны цагаан дурсамжын өлгий нутаг
Үүл эмжсэн Сутайн мөнх цаст оргил нь ухаан тэлж бодол уужуулсан
Үндэс угсаа цус цавэр байхын учирыг өвгөдийн сургаалиас ухаарж ойлогсон
Үлгэр домог сонсон өсөхдөө үнэнч шудрагуйн үндэсийг ухаж тунгаасан
Үүлс дунд ноён ориглууд нь сувдран байдаг гар зөв зүг дахь нутгийн эзэн
Ээж хайрхан эрээн нуураа дээдлэн хүндэлж нутагаа мансан цоны угсаа
Элгэн түмнээ өмөөрөн огшисон Монгол омголон зүрх
Эжийнхээ санчиган буурал нэмсэнийг хараад хайлан бодлоширсон эгэл хөвгүүн
Эх орны баруун хэлд харуулд зогсох эр хүн
би зохиогчийг нь мэдэхгүй гэхдээ манай нутгийн хүн л бичсэн байх уншхаар гэрээ санаа тэгээд оруулчлаа